Товчооны тухай
Лекстон ХХК-ийн “АйТиЭс” орчуулгын товчоо нь 2010 онд байгуулагдсан бөгөөд дэлхийд түгээмэл хэрэглэгддэг англи, япон, орос, франц зэрэг хэлнээс/ хэл рүү орчуулах, хөрвүүлэх орчуулгын үйлчилгээг Монгол орны өнцөг булан бүрт хүргэж үйлчилдэг. Бид үүсэн байгуулагдсанаасаа хойш төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд үйлчилж арвин туршлага хуримтлуулсан, үйлчлүүлэгчийнхээ итгэл хүлээсэн товчоо юм. Манай мэргэжлийн, баталгаат орчуулгын үйлчилгээ нь нийгмийн бүхий л салбар хүрээг хамрах бөгөөд түүнээс бизнес худалдаа, төсөл хөтөлбөр, хууль эрх зүй, санхүү, байгаль орчин, нийгэм хамгаалал, боловсрол, уул уурхай, аялал жуулчлал, техник технологийн салбарын орчуулгаар мэргэшин ажиллаж байна.
Бид нийгэм эдийн засгийн хөгжлийн гүүр бологч орчуулгын салбарын хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулахын хамт үйлчлүүлэгчийнхээ хувийн болон ажил хэргийн хөгжил дэвшилд байнгын хамтран зүтгэгч нь байж, цаашдын үйл ажиллагаагаа улам өргөжүүлэх эрхэм зорилготой.
magna aliquyam erat, sed diam voluptua. At vero eos et accusam et justo duo dolores et ea rebum. Stet clita kasd gubergren, no sea takimata sanctus. Traesent rutrum sapien ac felis. Phasellus elementum dolor quis turpis. Proin ac nunc eu nunc condimentum accumsan.
Бидний үнэт зүйл нь -Үйлчлүүлэгч нэг бүрт хүрч ажиллах. -Үйл ажиллагааны мэргэшсэн байдал. Орчуулагчийн боловсрол, туршлага, ур чадвар, түүний хувь нэмэр. -Орчуулгын гүйцэтгэлийн чанар. - Тасралтгүй хөгжиж байх явдал юм.
Бидний давуу тал бол орчуулагчийн боловсрол, мэргэшил, ур чадвар, дадал, орчуулгын ажлын олон жилийн туршлага, хариуцлагатай, итгэл хүлээх байдал, орчуулгын нягт нямбай гүйцэтгэл, үнийн уян хатан байр суурь, шуурхай, найдвартай үйлчилгээ юм.
Орчуулагч нарын тухай
Манай орчуулагчид нь тухайн хэлээрээ дотооддоо болон гадаадад суралцаж төгссөн, бакалавр, магистр зэрэгтэй, бичгийн болон аман орчуулгын ажлын 8-15 жилийн арвин туршлагатай, хэлзүй, найруулга зүй, орчуулах арга барил бүрэн эзэмшсэн мэргэжилтнүүд юм. Мөн бид харилцан ашигтай байх үндсэн зарчмын үндсэн дээр иргэд, аж ахуйн нэгжтэй байнга хамтран ажиллаж байна.