Асуулт хариулт

  • Орчуулгын захиалга хэрхэн өгөх вэ?

    Үйлчлүүлэгч та манай холбоо барих дугаараар болон и-мэйлээр холбогдож үйлчлүүлнэ. Мөн онлайн хэлбэрээр ч үйлчилгээ авч болно. Захиалгаа баталгаажуулж урьдчилгаа төлбөр төлнө. 

  • Төлбөрөө хэрхэн төлөх вэ?

    Төлбөр төлөх нь дараах хэлбэртэй байна. Үүнд:

    Нотариатын орчуулга: 100%. (нотариатад шаардлагатай баримт бичиг, албан тодорхойлолт, хүсэлт, өргөдөл, хувийн өргөдөл, хүсэлт, эссэ гэх мэт)

    Бичгийн орчуулга: 50%. Бичгийн орчуулгын  хувьд, төлбөр нь тухайн орчуулгын материалын агуулга, хуудасны тоо зэргээс хамааран 1-3 үе шаттайгаар хийгдэнэ. Төлбөрийн 50 хувийг орчуулгын ажил эхлэхээс өмнө бэлнээр эсвэл дансаар төлснөөр захиалга баталгаажиж орчуулгын ажил эхэлнэ.

    Аман орчуулга: -ын хувьд талууд төлбөрөө тохиролцоно.

  • Орон нутгийн үйлчлүүлэгч хэрхэн үйлчлүүлэх вэ?

    Та манай и-мэйл хаяг руу өөрийн материалыг илгээх бөгөөд бид орчуулсны дараа хэвлэн тамга дарж, скайнердан  буцаан илгээнэ. Тамга бүхий хэвлэмэл цаасан хэлбэрээр авах шаардлагатай бол, бид шуудангаар, хаягаар тань илгээх болно. /Энд хаяг тань тодорхой байх ёстой./ Шуудангаар орон нутаг руу илгээхэд, шуудангийн төлбөр болон дугтуйн төлбөрийг үйлчлүүлэгч тал төлөх бөгөөд төлбөрийг урьдчилсан байдлаар авна. Шуудангийн төлбөр нь жингийн үзүүлэлтээр төлөгддөг бөгөөд баримтыг хавсарган тань руу илгээх болно. Шууданд хүргэж, явуулах нь төлбөртэй бөгөөд нэг удаа 20000 төгрөг /тээвэр, гэх мэт зардлууд орсон/ байдаг. Хэрэв та 500 мянган төгрөгнөөс дээш төлбөрийн шилжүүлэг хийж үйлчилгээ авсан бол шууданд хүргэх нь үнэ төлбөргүй байдаг.

  • Байнгын үйлчлүүлэгч гэж хэн бэ? Байнгын үйлчлүүлэгч нарт ямар хөнгөлөлт үзүүлдэг вэ?

    Байнгын үйлчлүүлэгч нь орчуулгын үйлчилгээний орлого оруулсан байдлаас шууд хамаарч хөнгөлөлт эдэлдэг. Байнгын үйлчлүүлэгч гэдэг нь сурагч, оюутан бөгөөд 250,000 төгрөгөөс дээш, иргэн бөгөөд 500,000 төгрөгөөс дээш, хуулийн этгээд бөгөөд 1,000,000 төгрөгөөс дээш төлбөрийн орчуулгын үйлчилгээ тус тус авсан бол байнгын үйлчлүүлэгчийн хөнгөлөлтийг тогтмол авах болно. Дээрх төлбөрийн дүнгийн хувьд, таны нэг удаагийн үйлчилгээний төлбөрөөр эсвэл олон удаагийн нийт төлбөрийн дүнгээр бодогдоно.

  • Орчуулсан материалыг хянан тохиолдуулдаг уу? Мөн орчуулсан материал дээр тамга дарж өгдөг үү?

    Бид орчуулсан материалыг хянан тохиолдуулдаггүй, тамга дардаггүй. Хянан тохиолдуулахын хувьд зарим талаар орчуулснаасаа илүү цаг зарцуулах талтай байдаг тул бид татгалздаг.

  • Текстийнхээ үгийг  хэрхэн тоолох вэ?

    Үгээ тоолох хоёр арга байдаг. Нэгдүгээрт: Тухайн хуудасны доод талд Words: гэсэн зурвас байх бөгөөд энэ нь тухайн текстэнд хэдэн үг байгааг илэрхийлж байдаг. Үүгээр хэдэн үг байгаа харж болно. Хоёрдугаарт: Review цэс рүү орж Word count-г сонгож харах боломжтой.

  • Нэг нүүр хуудас нь ямар үнэтэй вэ?

    Тухайн орчуулуулах эх материалын үсгийн хэмжээ, баганад хуваагдсан эсэхээс хамааран үнэ харилцан адилгүй байдаг. Хэрэв  эх материалын үсгийн хэмжээ нь 12, үсэг ариал, мөр хоорондын зай 1,5 байх тохиолдолд үндсэн үнээр, үсгийн хэмжээ 11 ба түүнээс бага хэмжээтэй, эсвэл баганад хуваагдсан байвал үндсэн үнэ нэмэгдэнэ.. Та материалиа илгээн үнэ нь хэд болохоо гаргуулаарай.

  • Япон хэлнээс орчуулахад үнийг хэрхэн тооцох вэ?

    Япон хэлнээс монгол, англи зэрэг хэл рүү орчуулахад үгээр үнэлэх нь төдийлөн оновчтой бус байдаг. Иймд бид, олон улсын жишгийн дагуу япон эх текстийн үгийн тоогоор үнэлэх бус, харин тухайн текстэд орсон тэмдэгтээр үнэлгээ гаргадаг. 

  • Онлайн орчуулга хийдэг үү?

    Тиймээ бид хийдэг. Дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахлыг амжилттай даван туулах, хэрэглэгчдэдээ аюулгүй, найдвартай үйлчилгээг хүргэх зорилгоор онлайн үйлчилгээг тогтмол үзүүлж байна. Онлайн орчуулга хэрхэн явагдах талаар танд хүргэхэд, бид таны гаргац сайтай файл, зургийг мэйлээр хүлээн авч, орчуулан хэвлэж, баталгаат тамга даран баталгаажуулаад скайнердаад тань руу буцаан илгээх болно. Аман орчуулгын тухайд бол, боломжит виртуал конференс платформ ашиглан танд үйлчилгээгээ хүргэнэ.

"АЙ-ТИ-ЭС" ОРЧУУЛГЫН ТОВЧОО

Хаяг: Улаанбаатар хот, Энхтайвны өргөн чөлөө, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, МХААХҮХ-ны байр, 509 тоот


ЗУНЫ ЦАГИЙН ХУВААРЬ:

Ажлын өдрүүдэд: 8:00~17:00
АМРАЛТ:
Бямба, ням гариг, баярын өдрүүд             

 

ХОЛБОО БАРИХ:
 
 8806-0006
И-мэйл: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
 

ХОЛБОГДОХ

 Viber: 
Вэбсайт: www.orchuulga.com
Скайп: Intraser LLC