• 1
  • 2
  • 3
  • 4

Та манай вэб хуудсанд тавтай морилно уу

"АйТиЭс" орчуулгын товчооны вэб хуудсанд тухлан саатаж буй эрхэм Таны энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилье. Манай орчуулгын товчоо нь 2010 онд байгуулагдсан бөгөөд дэлхийд түгээмэл хэрэглэгддэг англи, япон, орос, франц хэлнээс/ хэлрүү орчуулах, хөрвүүлэх орчуулгын үйлчилгээг Монгол орны өнцөг булан бүрт хүргэж үйлчилдэг. Товчоо нь үүсэн байгуулагдсанаасаа хойш төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгуулага, иргэдэд үйлчилж арвин туршлага хуримтлуулсан, үйлчлүүлэгчдийнхээ итгэл хүлээсэн хамт олон юм. Манай мэргэжлийн, баталгаат орчуулгын үйлчилгээ нь нийгмийн бүхий л салбар хүрээг хамрах бөгөөд түүнээс бизнес худалдаа, төсөл хөтөлбөр, хууль эрх зүй, санхүү, байгаль орчин, нийгэм хамгаалал, боловсрол, уул уурхай, аялал жуулчлал, техник технологийн салбарын орчуулгаар мэргэшин ажиллаж байна.       Орчуулагч бид холыг ойртуулж хоёрыг учруулж улс орныхоо хөгжил, бүтээн байгуулалт болон иргэдийнхээ хүсэл тэмүүлэлд хувь нэмрээ оруулж байгаагаараа бахархдаг. Мөн бид орчуулгын ажлын гүйцэтгэлдээ хариуцлагатай, нягт нямбай ханддаг бөгөөд шуурхай, найдвартай үйлчилгээг эрхэмлэн ажиллаж байна. Үйлчлүүлэгч Та, хүссэн дэлгэрэнгүй мэдээллээ манай вэб хуудсаар аялан авч манайхаар тухтай үйлчлүүлээрэй.

"АЙ-ТИ-ЭС" ОРЧУУЛГЫН ТОВЧОО

Хаяг: Улаанбаатар хот, Энхтайвны өргөн чөлөө, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, МХААХҮХ-ны байр, 509 тоот


ЗУНЫ ЦАГИЙН ХУВААРЬ:

Ажлын өдрүүдэд: 8:00~17:00
АМРАЛТ:
Бямба, ням гариг, баярын өдрүүд             

 

ХОЛБОО БАРИХ:
 
 88060106
И-мэйл: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
 

ХОЛБОГДОХ

 Viber: 
Вэбсайт: www.orchuulga.com
Скайп: Intraser LLC