Аман орчуулгын үйлчилгээ
Манай товчоо нь үйлчлүүлэгч болон болон түүний харилцагч гадаадын түнш нарын хооронд шаардлагатай үед нь аман орчуулгын үйлчилгээ үзүүлдэг. Аман орчуулга нь хоёроос дээш хүний хоорондын бизнес уулзалтаас авахуулаад хэсэг бүлэг хүний хоорондын, байгууллага хоорондын, засгийн газар хоорондын гэх мэт үйл явдлын албан ёсны хүрээнд өргөн хэрэглэгддэг. Аман орчуулгын хувьд хэд хэдэн төрөл байдаг бөгөөд бидний хувьд дараалсан болон зэрэгцээ /синхрон/ орчуулгыг үйлчлүүлэгчдээ санал болгож байна.
- Дараалсан аман орчуулга гэдэг нь харилцагч талууд харилцах явцад нэг тал хэсэгчлэн үгээ хэлж дууссаны дараа түүний хэлсэн үгийг нөгөөд орчуулж өгөх замаар харилцагч талуудын хооронд орчуулга хийх явдал юм.
- Зэрэгцээ /синхрон/ аман орчуулга гэдэг нь нэг талын хэлсэн үгийг сонсонгоо шууд нөгөөд орчуулж хүргэх явдал юм. Зэрэгцээ орчуулгын хувьд зориулалтын тоног төхөөрөмж ашиглах шаардлагатай байдгаар онцлог юм.
Дээрх төрлийн аман орчуулгууд нь түгээмэл хэрэглэгддэг бөгөөд болох үйл явдлын цар хүрээ, онцлогоос хамаарч дараалсан болон синхрон аман орчуулгын аль нэгийг үйлчлүүлэгч та сонгох нь зүйтэй юм.
Манай орчуулгын товчоо нь дараах аман орчуулгын үйлчилгээг хүргэж байна. Үүнд:
Төрөл | Шаардлагатай үйл явдлууд |
Дараалсан орчуулга |
Тулсан хоёрын уулзалт, бизнес уулзалт, жижиг хэмжээний уулзалт семинар, шүүх хуралдаан, сургалт, хичээл гэх мэт... |
Зэрэгцээ орчуулга /синхрон орчуулга/ | Хурал, чуулган, төрийн болон төрийн бус байгууллагын олон улсын уулзалт, хурал, чуулган гэх мэт... |
Утсаар ярих | Нүүр нүүрээ тулан ярих боломжгүй талуудын хооронд, |
Аялал жуулчлал | Аяллууд |
Манай дараалсан аман орчуулгын үйлчилгээ нь урьдчилан холбогдох материал авах шаардлагатай, шаардлагагүй гэдгээрээ ялгагддаг. Хэрэв таны бизнес, үйл явдалд гэнэтийн шийдвэрлэх асуудал бий болсон, харилцааны гажуудлыг засч залруулах шаардлагатай болсон, шинээр харилцаа холбоо тогтоох болсон, эсвэл ердийн албан уулзалт, нөхөрсөг уулзалт, аялал жуулчлал зэрэгт холбогдох материал шаардлагагүй юм. Харин ямарваа төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, сургалт зохион байгуулах, шүүх хуралдаанд орчуулагчаар оролцуулах зэрэгт холбогдох материалыг ажлын 3 хоногийн өмнө авах шаардлагатай болдог. Урьдчилан авах шаардлагатай эсэх талаараа тухайн орчуулагчтай бас зөвлөлдөж болно.
Хэрэв та зэрэгцээ аман орчуулгын үйлчилгээ авах бол ажлын 10 хоногийн өмнө мэдэгдэж тухайн үйл явдалтай холбоотой илтгэл, танилцуулга, хэлэх үг зэрэг материалыг урьдчилан илгээгээрэй. Ингэх нь тухай үйл явдал, хурал чуулган дахь орчуулагчийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, үйл явдлыг амжилттай орчуулахад түлхэц өгдөг учир та тухайн үйл явдлын холбогдох материалыг урьдчилан заавал өгөөрөй. Цагийг нь тулгасан захиалга өгөх, авах нь аль аль талдаа эрсдэл ихтэй байдаг бөгөөд энэ тохиолдолд үнийн хувьд ердийн үнээс илүү хөлсөөр үйлчилдэг тул та анхаараарай. Үүнээс гадна зэрэгцээ аман орчуулга нь зориулалтын тоног төхөөрөмжөөр төхөөрөмжлөх, орчуулагчид зориулсан дуу чимээгүй орчинг бүрдүүлэх нь зүйтэй билээ.